Хэсэг завсарласны эцэст бид онлайн худалдааны сайтаа шинэчлэн нээж байна. Ингэснээр цаг завгүй үйлчлүүлэгч нар маань бараагаа хүргүүлж авах боломжтой боллоо. Зөвхөн Улаанбаатар гэлтгүй Монгол улсын өнцөг булан бүрт хүргэлт хийх болно.
Мөн бид дэлгүүр дээрх бараануудаа аль болох бүгдийг нь онлайнаар худалдаалахыг зорьж байна. Онлайн худалдааны давуу талыг ашиглаж бид урамшуулалт худалдаа, байнгын үйлчлүүлэгчийн тусгай хөнгөлөлт зэргийг тогтмол явуулах болно.
Ингээд онлайн худалдааны хамгийн сүүлийн үеийн бүхий л дэвшлийг тусгасан шинэ худалдааны сайтаар та бүхэн тавтай үйлчлүүлээрэй!