
The Perfect Cleansing Oil Pad EX 60ш /60ш
Солонгосын Ariul брэндийн The Perfect Cleansing Oil Pad EX нь нэг л хуудсаар зузаан будалтыг бүрэн арилгадаг тослог цэвэрлэгч хөвөн юм. Уламжлалт cleansing oil-ийг илүү эвтэйхэн хэлбэрт шилжүүлсэн энэ бүтээгдэхүүн нь 7:3 харьцаатай тос ба усны хольцтой бөгөөд усанд тэсвэртэй будалт, гар арчилгааны бүтээгдэхүүн, нарны тос зэргийг үлдэгдэлгүй арилгадаг. 60 ширхэг багтаасан жамбо хэмжээтэй залхуу хүрсэн үед ч өөрт ойр газраа байршуулан хэрэглэх боломжтой.
Гол онцлогууд:
• Хоёр талт 7см диаметртэй веган хөвөн — товойсон тал нь нүдний болон уруулын будалтад, гөлгөр тал нь бүх нүүрэнд ашиглагдана
• 10 төрлийн ургамлын гаралтай тос (макадами, авокадо, оливийн, jojoba, сквалан, нарийн хар өгөөгийн үр) нь арьсыг тэжээн чийгшүүлдэг
• Centella Asiatica, Houttuynia Cordata ханд, пантенол, биотины хослол нь цэвэрлэсний дараа арьсыг тайвшруулж, эрүүл төрх өгнө
• Yucca, Quillaja Saponaria, Saponaria Officinalis гэх байгалийн cleansing бүрэлдэхүүн нь зөөлөн цэвэрлэнэ
• pH 5.5 сул хүчиллэг томъёо, арьсны доройтлын тест, нүдний цочроолын тест давсан, hypoallergenic
Мэдрэг арьсанд, цэвэрлэсний дараа хуурайшдаг, өдөр тутам зузаан будалттай, олон алхамт цэвэрлэгээ дургүй арьстай хүмүүст тохиромжтой.

