Degjin Beauty-тэй хамтран ажиллах 3 зам
Degjin Beauty нь 2014 оноос тасралтгүй өсөн хөгжиж буй, Улаанбаатар даяар 14 салбартай, 25,000+ лояалти гишүүнтэй Монголын хамгийн танигдсан гоо сайхны сүлжээ дэлгүүрийн нэг. Дэлгүүр нээх, өөрийн дэлгүүртээ манай брэндүүдийг зарах, эсвэл дэлгүүргүйгээр хувиараа борлуулах гэсэн гурван замаас өөрт тохирохоо сонгоно уу.
🏬 Франчайз салбар нээх
Батлагдсан үйл ажиллагааны загвар, ханган нийлүүлэлтийн систем, брэндийн нэр хүнд дээр тулгуурлан та өөрийн салбараа нээнэ. Бид дэлгүүрийн загвар, бараа бүрдүүлэлт, POS/тооллого/лояалти систем, сургалт, маркетингийн дэмжлэгийг цогцоор нь өгнө.
- ✔Талбай 30 м²-аас дээш, гудамжны фасадтай эсвэл худалдааны төвийн хүн хөлийн урсгал өндөр давхарт. Байршлыг бид хамт үнэлж баталгаажуулна.
- ✔Хөрөнгө оруулалт: интерьер, тавилга, гэрэлтүүлэг, самбарыг Degjin Beauty стандарт загвараар; анхны барааны нөөц. Тооцоог хүсэлтийн дараа байршилд тохируулж өгнө.
- ✔Гэрээний хугацаа 3 жил, сунгах боломжтой.
- ✔Бараа зөвхөн манайхаас: бүх бараа Degjin Beauty / ARU-ийн ханган нийлүүлэлтээр, нэгдсэн үнэ, хямдралын нэгдсэн бодлого. Гадны бараа зарахгүй.
- ✔Ажилтан: 2-оос доошгүй гоо сайхны зөвлөх, манай сургалт, шалгалтыг заавал өгсөн, дүрэмт хувцастай.
- ✔Систем: манай POS, тооллого, лояалти (Be Degjin оноо, купон) системийг ашиглана; борлуулалт, үлдэгдэл бодит цагт нэгдсэн системд харагдана.
- ✔Брэндийн стандарт: интерьер, постер, дэлгэцийн байрлал, үйлчилгээний стандартыг мөрдөж, улирал тутмын шалгалтад хамрагдана.
- ✔Хураамж: франчайзын эхний хураамж + сарын роялти (борлуулалтын хувиар). Дүнг ярилцлагын үед танилцуулна.
🛍 Өөрийн дэлгүүрт манай брэндүүдийг борлуулах
Танд дэлгүүр байгаа юу? Degjin Beauty-д зарагддаг брэндүүдийг манай ханган нийлүүлэгч Aru Global компаниас шууд бөөний үнээр авч өөрийн дэлгүүртээ борлуулаарай. Бүртгэл батлагдмагц b2b.aru.mn порталд утсаараа нэвтэрч захиалж, агуулахаас шууд хүргүүлнэ.
- ✔Дэлгүүртэй байх: гоо сайхан, эм, хүнс, худалдааны төвийн лангуу г.м. Гадна хаяг, дотор талын зурагтайгаа бүртгүүлнэ.
- ✔Захиалгын доод дүн, урьдчилгааны нөхцөл — холбогдсоны дараа танилцуулж, гэрээнд заана.
- ✔Онцгой хямдрал, бэлэг: порталын урамшуулал (босго давбал tester бэлэг, брэндийн хямдрал) автоматаар тооцогдоно.
- ✔Үнийн бодлого: жижиглэнгийн зөвлөмж үнийг мөрдөнө; онлайн сувагт манай үнээс доогуур зарахгүй.
🧑💼 Агент болох — дэлгүүргүй, хувиараа
Дэлгүүр байхгүй ч найз нөхөд, хамт олон, сошиал сүлжээгээрээ борлуулалт хийх сонирхолтой юу? Агент бараа, мөнгө барихгүй: захиалгыг өөрийн линк/кодоор авч, хэрэглэгч компанид шууд төлж, бид хүргэнэ. Та борлуулалтаасаа хувь авна.
- ✔Танд өөрийн код/линк өгнө. Хэрэглэгч түүгээр degjinbeauty.mn-ээс захиалж, онлайн үнээр, QPay-ээр компанид шууд төлнө.
- ✔Барааг бид савлаж, хот дотор хүргэнэ; орон нутагт унаанд өгөх цэгээр очно. Та бараа, мөнгө барихгүй.
- ✔Урамшуулал сарын борлуулалтаар шатлан өснө — хувь хэмжээг холбогдсоны дараа танилцуулна; сар бүр дансанд олгоно, хувь хүний орлогын албан татварыг компани суутгана.
- ✔Хэрэглэгчид таны кодоор анхны захиалгадаа хямдрал авна — код хоёр талдаа үнэ цэнэтэй.
- ✔Элсүүлэлтийн урамшуулал байхгүй — энэ бол сүлжээний маркетинг биш, зөвхөн бодит борлуулалтаас.
- ✔18 нас хүрсэн, утас, дансны дугаартай Монгол улсын иргэн.
- ✔Сошиал хуудас эсвэл бодит сүлжээтэй (найз нөхөд, хамт олон, орон нутгийн бүлэг).
- ✔Гоо сайхны бүтээгдэхүүн сонирхдог, хэрэглэгчтэй харилцах чадвартай.
- ✔Эхний багц агентуудыг аймаг тус бүрээс сонгож, богино онлайн сургалт өгнө.
Хөтөлбөр пилот шатандаа. Бүртгүүлсэн хүмүүсээс эхний багцыг сонгож, нөхцөл, эхлэх хугацааг утсаар танилцуулна.

