
Beauty Creations
BC Flawless Stay Concealer8гр
28,000₮35,000₮-20%
1
Америкийн Beauty Creations брэндийн Flawless Stay Concealer нь арьсны өнгөний согогийг далдлах, өөгүй, гэрэлтсэн төрхийг бий болгох зориулалттай, олон үйлдэлтэй өө дарагч (concealer) юм. Энэхүү бүтээгдэхүүн нь хөнгөн бүтэцтэй боловч дундаас бүрэн хүртэл давхарлаж түрхэх боломжтой, арьсанд амьсгалах орон зай үлдээдэг. Нүдний доорх хар хүрээ, батга, улаалт, нөсөө толбо болон бусад жижиг согогуудыг үр дүнтэйгээр бүдгэрүүлж, арьсны өнгийг жигд болгоно.
- Дундаас бүрэн хүртэлх бүрхүүлэлт — Хөнгөнөөс эхлэн давхарлаж түрхэх боломжтой, арьсны согогийг төгс далдлах чадвартай.
- Үрчийхгүй, хуйхлахгүй — Тусгайлан боловсруулсан найрлага нь нүдний доорх нарийн үрчлээс болон бусад хэсэгт үрчийж, хуйхлахгүйгээр жигд тогтоно.
- Маte өнгөлгөө — Арьсанд гөлгөр, хилэн мэт matte өнгөлгөө үүсгэж, өдрийн турш тослогжилтыг хянана.
- Удаан тогтоцтой — Өдрийн турш өөгүй будалтыг хадгалж, хөлсөнд тэсвэртэй найрлагатай.
- Согог бүдгэрүүлэгч — Нүдний доорх хар хүрээ, нөсөө толбо, батга, улаалт болон нарийн үрчлээсийг үр дүнтэйгээр бүдгэрүүлж, арьсны өнгийг тэгшилнэ.
- Амьсгалдаг бүтэц — Арьсанд хүнд мэдрэмж төрүүлэхгүйгээр амьсгалах орон зай үлдээж, тав тухыг хангана.
- Олон зориулалттай — Зөвхөн өө далдлахаас гадна арьсыг гэрэлтүүлэх, өнгө засах (ногоон өнгө нь улаалтыг дарна), нүүрийг тодотгоход ашиглаж болно.

