
Pomegranate Nutri-Moisturizing Sticky Cleansing Foam145мл
Солонгосын Frudia брэндийн Pomegranate Nutri-Moisturizing Sticky Cleansing Foam нь анар жимсний хандаар баялаг, өдөр тутмын хэрэглээний нүүр цэвэрлэгч юм. Нягт, наалдамхай хөөс нь арьсны бохирдол, илүүдэл тосыг зөөлөн арилгаж, полифенолоор баялаг анарын ханд нь арьсыг гүн чийгшүүлж, уян хатан, тэжээллэг болгоно.
Тус брэнд нь өөрсдийн патентлагдсан R VITA W™ нам температурын хандлах технологийг ашиглан жимсний витамин, шим тэжээлийг бүрэн хадгалж, бүтээгдэхүүнд шилжүүлдэг. Анарын ханд, витамин С болон полифенолууд нь арьсыг антиоксидантаар хамгаалж, залуу төрхийг хадгалахад тусалдаг. Усан үндэстэй нягт, наалдамхай хөөс нь нарийн тоос, бохирдлыг гүнээс цэвэрлэнэ.
Грейпфрут, манго, усан үзэм, чангаанзны үрийн тос болон Punica Granatum үрийн тос зэрэг нь арьсыг тэжээлээр хангаж, угаасны дараа таталдуулахгүй зөөлөн үлдээнэ. Мөн Panthenol, Allantoin найрлагууд нь арьсыг тайвшруулж, чийгшил барих чадварыг сайжруулдаг. Спиртгүй , зөөлөн найрлагатай тул өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой.

