
L.A. Girl
Prismatic Light Reflecting Primer25мл
52,000₮
1
Америкийн L.A. Girl брэндийн Prismatic Light Reflecting Primer нь арьсанд байгалийн, гэрэлтсэн өнгөлгөө өгөх зориулалттай, олон үйлдэлт праймер юм. Энэхүү бүтээгдэхүүн нь арьсыг чийгшүүлж, зөөлрүүлэн, будалтанд төгс суурь бэлдэхээс гадна, өөрөө дангаар хэрэглэхэд ч гэрэлтсэн, эрүүл харагдуулах эффект-ийг бий болгоно. Гэрэл ойлгогч тоосонцор болон арьсанд тустай найрлагуудаар баяжуулсан энэхүү primer нь таны будалтыг удаан тогтоож, өдрийн турш өөгүй, гэрэлтсэн төрхийг хадгалахад тусална.
- Гэрэлтсэн өнгөлгөө — Арьсанд байгалийн, гэрэлтсэн, дотроос нь гэрэлтэж буй мэт эффект-ийг өгнө.
- Арьсыг чийгшүүлж бэлдэнэ — Ниацинамид, алое навчны ханд, глицерин зэрэг найрлагууд нь арьсыг чийгшүүлж, тайвшруулж, будалтанд зориулж торгомсог, гөлгөр суурийг бий болгоно.
- Будалтын тогтоцыг уртасгана — Будалтыг өдрийн турш шинэхэн, тод харагдуулахад тусалж, удаан тогтоцтой формула-тай.
- Олон талын хэрэглээ — Дангаар нь хэрэглэж арьсанд гэрэлтсэн төрх өгөх эсвэл суурь будалтын доор түрхэж, гөлгөр, гэрэлтсэн суурийг бий болгоно.
- Бүх төрлийн арьсанд тохиромжтой — Хуурай, тослог, хэвийн арьстай хүмүүст тохиромжтой, арьсыг тав тухтай байлгана.
- Цэвэр найрлага — Парабен агуулаагүй, амьтан дээр туршигдаагүй (cruelty-free) бөгөөд веган формула-тай.

