
Vegan Blackberry Complex Cream Essence140мл
Солонгосын Mary&May брэндийн Vegan Blackberry Complex Cream Essence нь арьсыг гүн чийгшүүлж, тэжээлээр хангах зорилготой, крем болон эссенцийг хослуулсан давхар фазтай бүтээгдэхүүн юм. Брэндийн онцгой Double Phase Emulsion технологийг ашиглан бүтээгдсэн энэхүү эссенс нь сэгсрэхэд өтгөн крем давхарга нь чийгшүүлэгч эссенцэд уусч, арьсанд хурдан шингэж, хөнгөн мэдрэмж төрүүлнэ.
Түүний найрлагад 50,000ppm нармин бөөрөлзгөнө (Blackberry) ханд нь антоцианиар баялаг антиоксидант бөгөөд чөлөөт радикалаас үүдэлтэй арьсны хөгшрөлтийг удаашруулахад тусална. Мөн 100,000ppm хөх бадамлянхуйн ус (Blue Lotus Water) нь арьсыг гүнээс чийгшүүлж, тайвшруулан, уян хатан байдлыг нэмэгдүүлнэ.
Jojoba seed oil болон Ceramide NP нь арьсны хамгаалалтын давхаргыг бэхжүүлж, чийгийг түгжин, хуурайшихаас сэргийлнэ. Энэхүү эссенс нь Vegan сертификаттай, EWG Green Grade найрлагатай, үнэргүй бөгөөд хиалуроны хүчил, Centella Asiatica, инжрийн ханд, Vitamin B12, Vitamin E зэрэг амин дэм болон тайвшруулах найрлагуудтай.
Мэдрэг болон хуурай арьстай хүмүүст онцгойлон тохиромжтой бөгөөд арьс судлаачаар шалгагдсан, нүх бөглөхгүй (non-comedogenic) бүтэцтэй тул таны арьсанд найдвартай арчилгааг өгнө.

