🚚 Улаанбаатар хотод үнэгүй хүргэлт · 80,000₮-өөс дээш захиалгад
Bubble Deep Mask
P.Calm

Bubble Deep Mask90гр

49,900₮
Энэ төрөл

Базилик болон ургамлын ханд нь арьсыг тайвшруулж, гаднах орчны нөлөөллөөс хамгаалахад тусална.

1

Солонгосын P.Calm брэндийн Bubble Deep Mask нь өтгөн шавар (clay)-аас эхлээд арьсан дээр түрхэхэд карбонатлагдсан ус (carbonated water)-ны үйлчлэлээр жижиг хөөс болон хувирдаг угаагдах (wash-off) маск юм. Энэхүү бүтээгдэхүүн нь Holy Basil, Red Rice, Turmeric гэсэн гурван хувилбартай бөгөөд тус бүр өөрийн гэсэн идэвхтэй найрлагаар арьсыг гүн цэвэрлэж, эрүүлжүүлдэгээрээ онцлог юм. Нүхний бохирдол, хар цэг, илүүдэл тослогийг үр дүнтэй арилгаж, арьсыг цэвэр, гэрэлтсэн болгоход тусална. Хиймэл үнэр болон будагч бодис агуулаагүй, арьс цочроох 20 төрлийн хорт найрлагаас ангид тул эмзэг арьстай хүмүүс ч хэрэглэхэд тохиромжтой.


Holy Basil- Базилик навчны ханд нь эвгенол (eugenol) бодисоор баялаг тул батга үүсгэгч бактерийн эсрэг үйлчилж, арьсны үрэвслийг намдаана. Найрлагадаа AHA болон PHA агуулсан тул арьсыг хуурайшуулахгүйгээр үхжсэн арьсыг зөөлөн гуужуулж, арьсны бүтцийг толигор болгоно. Клиник туршилтаар ердөө ганц удаагийн хэрэглээгээр хар батга болон илүүдэл тослогийг 54-55% хүртэл бууруулж, нүхжилтийг 23%-иар гүн цэвэрлэдэг нь тогтоогдсон


Red Rice- Исгэсэн улаан будааны ханд болон Траgeneric хүчил (TXA) агуулсан тул ядарсан, өнгө алдсан арьсыг амин дэмээр тэжээж, илүү тунгалаг, жигд өнгөтэй, гэрэлтсэн болгоно. Каламин (Calamine) болон улаан будааны найрлага нь цочирдсон, улайсан арьсыг тайвшруулж, арьсны барьерыг хамгаална.


Turmeric- Нүх сүв рүү нэвтэрч үхжсэн арьсыг зөөлөн гуужуулснаар арьсны бүтцийг торгомсог, толигор болгож дараагийн шатны бүтээгдэхүүн шингэх таатай нөхцөлийг бүрдүүлнэ. Турмерик (куркумин) болон BHA найрлага нь арьсны улайлтыг 6.7%-иар бууруулж батганы дараах улаан, бор сорви болон нөсөө толбыг бүдгэрүүлж арьсыг жигд өнгөтэй болгоно. Клиник туршилтаар ердөө ганц удаагийн хэрэглээгээр арьсны илүүдэл тослогийг 66.14% хүртэл бууруулж, нүх сүв дэх хар батга, бохирдлыг маш сайн татаж цэвэрлэдэг нь батлагдсан.